Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-30, Улаанбаатар07-ne-59

1 дугаар зүйл.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3.2.3, 3.2.4 дэх заалт тус тус нэмсүгэй.1/

3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:

3.2.3.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар бүрдүүлэн зарцуулах төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв гэнэ.

2/

3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

3.2.4.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв гэнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.2.

Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ:

3 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.