huuli-nemelt
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2007-11-30, Улаанбаатар07-ne-60
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 13¹ дугаар зүйл нэмсүгэй: 1/ 13¹ дугаар зүйл:
¶13¹ дугаар зүйл.Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлт ¶13¹.1. Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлтээс тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан урамшуулал олгоно.
¶13¹.2. Энэ хуулийн 13¹.1 дэх хэсэгт заасан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дараа жилийн төсвийн багцад тусган, батлуулна.
¶13¹.3. Энэ хуулийн 13¹.1 дэх хэсэгт заасан урамшууллын нийт дүн энэ хуулийн 13¹.2 дахь хэсгийн дагуу батлагдсан хэмжээнээс хэтэрч болохгүй.
¶13¹.4. Төсвийн байгууллагын нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас төсвийн байгууллагад олгох урамшууллын хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.