Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-30, Улаанбаатар07-ne-67

1 дугаар зүйл.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

8.1.1.

энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газраас жил бүр;

2/

8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:

8.2.1.

энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага, үлдэх хэсгийг даатгуулагч өөрөө;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.