Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-01-18, Улаанбаатар07-ne-06

1 дугаар зүйл.
Шуудангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, зүйл нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт:

3.1.11.

“үндсэн сүлжээ эзэмшигч” гэж шуудангийн төрийн мэдлийн үндсэн сүлжээг эзэмшигч байгууллагыг.

2/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

6.1.4.

бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журмыг батлах;

3/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:

7.1.6.

шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

7.1.7.

шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;

4/

17¹ дугаар зүйл:

17¹ дугаар зүйл.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг
17¹.1.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:

17¹.1.1.

энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

17¹.1.2.

шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.

17¹.2.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:

17¹.2.1.

шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;

17¹.2.2.

энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах.

2 дугаар зүйл.
Шуудангийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

4.3.

Энэ хуулийн 4.2.2-т заасан тусгай хэрэглээний шуудангийн журмыг Засгийн газар, 4.2.3-т заасан дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо тус тус тогтооно.

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

7.1.1.

шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;

3/

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

9.1.1.

шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;

3 дугаар зүйл.

Шуудангийн тухай хуулийн 16.5 дахь хэсгийн 16.2-т гэснийг 17¹.1-д, 23.2 дахь хэсгийн 6.1.3-т гэснийг 7.1.7-д, 27.1.1 дэх заалтын 16.4.2, 16.4.3 гэснийг 17¹.2.2, 6.1.4 дэх заалтын дугаарыг 6.1.5 гэж, 7.1.6 дахь заалтын дугаарыг 7.1.8 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Шуудангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3 дахь заалт, 16.2, 16.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.