Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2007-12-13, Улаанбаатар07-ne-68

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.7 дахь хэсэг нэмсүгэй:

11.7.

Улсын Их Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.