huuli-nemelt
Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-12-13, Улаанбаатар07-ne-69
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон бусад хангамж эдэлж, улсын хамгаалалтад байна. гэснийг бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй. гэж өөрчилсүгэй.