Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-12-13, Улаанбаатар07-ne-70

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг “бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.