huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2007-12-21, Улаанбаатар07-ne-72
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 16.2.4, 16.2.5 дахь заалт нэмсүгэй: 1/16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4,5 дахь заалт:
¶16.2.4. компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулах;
¶16.2.5. газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулах.