Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2007-12-21, Улаанбаатар07-ne-73

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 8.10, 8.11 дэх хэсэг нэмсүгэй: 1/8 дугаар зүйлийн 10, 11 дэх хэсэг:

8.10.

Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.

8.11.

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.