huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-12-26, Улаанбаатар07-ne-77
Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн хорооны гишүүн, бусад албан тушаалтан сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, гэснийг хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3-т заасныг ноцтой зөрчиж санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, 57.4-т заасныг ноцтой зөрчиж буруу шийдвэрлэсэн, мөн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.