Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-02, Улаанбаатар07-ne-23

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 17.9 дэх хэсгийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:

17.9.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.