huuli-nemelt
Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2007-08-02, Улаанбаатар07-ne-29
\l “z2”Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр өөрчлөн найруулсан 7.1 дэх хэсгийн 512 бөх барилдах бөгөөд гэснийг хассугай.
\l “z2” Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр өөрчлөн найруулсан 7.2 дахь хэсгийн бөгөөд гэснийг тохиолдолд гэж өөрчилсүгэй.
10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
2/¶10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.
12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалт:
3/¶12.4.5. бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах;
14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.”