Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2007-08-03, Улаанбаатар07-ne-37

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлд

21.3.

Энэ хуулийн 21.1-д заасан зам, замын байгууламжаар зорчиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтын тээврийн хэрэгслийг зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газар тогтооно.

гэсэн хэсэг нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын авто зам гэсний өмнө иргэн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан гэж нэмсүгэй.