huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-08-09, Улаанбаатар07-ne-42
Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай. 1/90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг:
¶90 дүгээр зүйл.Гаалийн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх ¶1. Гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол гаалийн улсын байцаагч хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдэн, уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.