huuli-nemelt
Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГалын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2007-08-09, Улаанбаатар07-ne-43
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶25.3. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гэмт хэргийн шинж илэрвэл холбогдох баримт сэлтийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.4-ийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
¶25.1.3. гал түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг битүүмжлэх;
¶25.1.4. шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.5.3-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.