Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-10, Улаанбаатар07-ne-45

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтыг дор дурдснаар өөрчилөн найруулсугай. 1/33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт:

9/

хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх;

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын “хэрэг бүртгэх” гэснийг “хойшлуулшгүй”, мөн хэсгийн 13 дахь заалтын авч улсын орлого болгох, хураах боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгох. гэснийг авах; гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.