Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-14, Улаанбаатар07-ne-48

1 дугаар зүйл.
Прокурорын байгууллагын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл нэмсүгэй:1/

36¹ дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурорын баталгаа
36¹.1.

Улсын ерөнхий прокурор дараахь баталгаагаар хангагдана:

36¹.1.1.

уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

36¹.1.2.

төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдлэх;

36¹.1.3.

гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх.

2/

42¹ дүгээр зүйл.Прокурорын ёс зүйн зөвлөл
42¹.1.

Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий Прокурорын ёс зүйн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-тэй байна.

42¹.2.

Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд Зөвлөлийг Улсын ерөнхий прокурорын орлогч даргална.

42¹.3.

Зөвлөл 11 гишүүнтэй байх ба зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

42¹.4.

Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

42¹.5.

Прокурорын ёс зүйн дүрэм, Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2 дугаар зүйл.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 35.2-т “Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл тахир дутуу болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, 35.10-ын “хуулиар” гэсний дараа “,нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар тус тус”, 44.3-ын Аймаг гэсний өмнө Прокурорын ёс зүй зөрчсөнөөс бусад үндэслэлээр гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Прокурорын байгууллагын тухай хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

16.1.

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.

2/

23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

23.1.

Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичнэ.

3/

35 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

35.8.

Прокурор тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 36 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

4 дугаар зүйл.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 35.2-ын “хохироосноос” гэснийг “хохироосон, түүнчлэн”, 42.1-ийн “Улсын ерөнхий прокурор” гэснийг “Улсын ерөнхий прокурорын орлогч” гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.6, 17.2-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.