Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-10-09, Улаанбаатар08-ne-70

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.2.

Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.