huuli-nemelt
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-10-16, Улаанбаатар08-ne-72
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10.1.7 дахь заалт нэмсүгэй:
¶10.1.7. цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶10.3.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.