huuli-nemelt
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2008 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2008 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-10-17, Улаанбаатар08-ne-74
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
¶6 дугаар зүйл. ¶ Монгол Улсыг хөгжүүлэх санд 2007 оны хөрөнгө оруулалтын дансны үлдэгдлийг буцаан олгох жагсаалтыг энэ хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсугай.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн хавсралтаар гэсний өмнө нэгдүгээр гэж нэмсүгэй.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 363,305.1 гэснийг 463,605.1 гэж, 4 дүгээр зүйлийн 235,137.9 гэснийг 300,644.4 гэж, 104,600.0 гэснийг 135,100.8 гэж, 6 дугаар зүйлийн дугаарыг 7 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн нэгдүгээр хавсралтаар шинэчлэн, Монгол Улсыг хөгжүүлэх санд 2007 оны хөрөнгө оруулалтын дансны үлдэгдлийг буцаан олгох жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.