huuli-nemelt
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-01-03, Улаанбаатар08-ne-02
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.3 дахь заалтын “импортлох” гэсний дараа “экспортлох, хил дамжуулан тээвэрлэх,”, ашиглах гэсний дараа , худалдах, устгах гэж, мөн хуулийн 15.6 дахь хэсэгт “15.6.7.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.” гэсэн заалт тус тус нэмсүгэй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.4 дэх заалтын химийн хорт болон аюултай бодис экспортлох, худалдах , гэснийг хассугай.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.3, 16.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.