Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-01-15, Улаанбаатар08-ne-05

1 дугаар зүйл.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5, 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

5.1.8.

нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

2/

5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

5.3.

Энэ хуулийн 5.1.3-т заасан хөнгөлөлт, тусламжид хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.

3/

8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

8.6.

Энэ хуулийн 8.5-д заасан “Ахмадын сан” байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1-ийн “ортопедийн хэрэгсэл” гэсний дараа “худалдан авсан болон”, 5.1.4-ийн “ахмад настан” гэсний өмнө “ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай”, мөн заалтын дотоодын гэсний өмнө магадлан итгэмжлэгдсэн гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн хэсгийн 10 дахь заалтын 3 дахь дэд заалт:

5.1.3.

тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

5.1.10.3.

орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

2/

8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

8.5.

Энэ хуулийн 8.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төсөвт байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна.

4 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1-ийн “хийлгэх нэг удаагийн зардал” гэснийг “хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн”, мөн зүйлийн 5.1.6-ийн Авто тээврийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр гэснийг орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9, 10 дахь заалтын дугаарыг “9.”, “10.”, “11.”, “5.1.10.1.”, “5.1.10.2.”, “5.1.10.3.” гэсэн дэд заалтуудын дугаарыг “5.1.11.а.”, “5.1.11.б.”, “5.1.11.в.”, 8 дугаар зүйлийн “6” дахь хэсгийн дугаарыг 7 гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-ийн нэн ядуу амьдралтай, түүнчлэн, 5.1.5-ын нэн ядуу гэснийг тус тус хассугай.