huuli-nemelt
Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-01-15, Улаанбаатар08-ne-10
2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг : 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2/8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг : 8.4. Энэ хуульд заасан тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх журмыг Засгийн газар батална.
3/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг : 9.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан тэтгэмж, мөнгөн тусламж тогтоолгосон гэм буруутай этгээдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлнэ.
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.6-ын тэтгэмж гэсний дараа ,4.3-д заасан мөнгөн тусламж, 4.4-ийн авах эрхтэй. гэсний дараа Хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй., 4.7-ийн тэтгэмж гэсний дараа , 4.3-д заасан мөнгөн тусламж гэж тус тус нэмсүгэй.
6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт: 6.1.3. тухайн сум, хороонд оршин суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
2/6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: 6.8. Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 6.6, 6.7-д заасан баримт бичгийг үндэслэн тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай захирамж, тушаал гаргана.
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.