Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-04, Улаанбаатар08-ne-81

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.1.20 дахь заалт нэмсүгэй:

11.1.20.

Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-ын дугаарыг 11.1.21.гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.