huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2008-12-04, Улаанбаатар08-ne-82
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 16¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶16¹ дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганаар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх ¶16¹.1. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдаас үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга хянаж, өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана.
¶16¹.2. Энэ хуулийн 16¹.1-д заасан Улсын Их Хурлын даргын захирамжийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хамт холбогдох Байнгын хороо нийт гишүүдэд яаралтай хүргүүлж, Байнгын хорооны хуралдаанаар төслийг энэ хуулийн 18.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хэлэлцүүлнэ.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 4- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.