huuli-nemelt
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-11, Улаанбаатар08-ne-84
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1/ 4 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн байршил 4.1.Сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн санд байршуулна. 4.2.Энэ хуулийн 4.1-д заасан мөнгөн хөрөнгийг Монголбанк, Засгийн газрын нэгдсэн саналаар санхүүгийн зах зээл дээр байршуулж болох бөгөөд ийнхүү байршуулсан хөрөнгийн хүүгийн хэмжээ болон эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг Засгийн газраас Монголбанктай байгуулсан гэрээгээр зохицуулна. 4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаар хөрөнгийг байршуулах журмыг Засгийн газар батална. Энэхүү журмын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хяналт тавина.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.