Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-85

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн -мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологийн асуудал; гэсний өмнө -улсын хөгжлийн бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн бодлого; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын “-шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах” гэсний дараа “, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” гэж, мөн заалтад “-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.” гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын “-гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт” гэсний дараа “, бүртгэл” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын -бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага; гэснийг -нягтлан бодох бүртгэлийн бодлого; гэж, мөн хэсгийн 5 дахь заалтын -хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл; гэснийг -хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл; гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын “улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл,”, “-гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл.” гэснийг, мөн хэсгийн 5 дахь заалтын “иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл,” гэснийг, мөн хэсгийн 7 дахь заалтын “-үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал.” гэснийг, мөн хэсгийн 10 дахь заалтын “-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;” гэснийг, 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор” гэснийг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын , түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.