huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-87
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагийн дарга гэснийг Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын Цагдаагийн ерөнхий газрын дарга гэснийг цагдаагийн төв байгууллагын дарга гэж тус тус өөрчилсүгэй.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтын Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад төсөвт байгууллагын болон гэснийг хассугай.
Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.