Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-91

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:

61 дүгээр зүйл.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
61.1.

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

61.1.1.

автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;

61.1.2.

улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх;

61.1.3.

тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах;

61.1.4.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх;

61.1.5.

хуульд заасан бусад бүрэн эрх.

2 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “, хэрэгжүүлэх” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн төв гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.