Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Галт Зэвсгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Галт Зэвсгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Галт Зэвсгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-92

1 дугаар зүйл.

Галт зэвсгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн Цагдаагийн ерөнхий газрын дарга гэснийг цагдаагийн төв байгууллагын дарга гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн Цагдаагийн ерөнхий газрын гэснийг цагдаагийн төв байгууллагын гэж, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 - 16.5 дахь хэсгийн Цагдаагийн ерөнхий газарт гэснийг цагдаагийн төв байгууллагад гэж, мөн зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийн Цагдаагийн ерөнхий газар гэснийг Цагдаагийн төв байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.