Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-93

1 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газарт гэснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.