Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-97

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд уг төв нь гэснийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд уг төрийн захиргааны байгууллага нь гэж, мөн зүйлийн 20.11 дэх хэсгийн Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба гэснийг Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба гэж, мөн зүйлийн 20.12 дахь хэсгийн аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг гэснийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албаны даргыг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.