huuli-nemelt
Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХарьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-101
Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэснийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэж, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэснийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд гэснийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаар гэснийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар гэж, 20 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгийн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв гэснийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, мөн зүйлийн 3, 6 дахь хэсгийн иргэний бүртгэл, мэдээллийн алба гэснийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэснийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд тус төв гэснийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.