huuli-nemelt
Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-103
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.1.1. нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.