Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-104

1 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн гэснийг стандартчиллын төв байгууллагын гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.