huuli-nemelt
Цацрагийн Хамгаалалт, Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦацрагийн Хамгаалалт, Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-105
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 51 дүгээр зүйл нэмсүгэй:
Цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн үүсгүүр, цөмийн эрчим хүч ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид төрийн захиргааны байгууллага гэх/ хэрэгжүүлнэ.
Төрийн захиргааны байгууллага нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байна.
Тусгай байгууламж нь улсын онцгой объект байна.
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.1. Улсын хэмжээнд цөмийн энерги ашиглах, цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Цөмийн энергийн комисс /цаашид Комисс гэх/ ажиллана.
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийн Комиссын гэснийг Төрийн захиргааны байгууллагын гэж, мөн зүйлийн 6.1 дэх хэсгийн Комисс гэснийг Төрийн захиргааны байгууллага гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.6 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн Комисс гэснийг төрийн захиргааны байгууллага гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх заалтын Комисст гэснийг төрийн захиргааны байгууллагад гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын Комиссоор гэснийг төрийн захиргааны байгууллагаар гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын Комиссын гэснийг төрийн захиргааны байгууллагын гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн Комиссоос гэснийг төрийн захиргааны байгууллагаас гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтын 5.6-д гэснийг 51.2-т гэж тус тус өөрчилсүгэй.
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 5.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.