huuli-nemelt
Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-106
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.4 – 16.1.7 дахь заалт нэмсүгэй:
¶16.1.4. хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих;
¶16.1.5. барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;
¶16.1.6. барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;
¶16.1.7. хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын хэрэглэгчийн гэсний өмнө тухайн нутаг дэвсгэрт гэж нэмсүгэй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын бодлогыг хэрэгжүүлэх гэснийг бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх гэж өөрчилсүгэй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн гарчиг болон 16.1 дэх хэсгийн төв гэснийг тус тус хассугай.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 -19.1.3, 19.1.5, 19.1.7, 19.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.