Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-109

1 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй:

5.4.

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.4.1.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх; 5.4.2.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.

2 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгийн дугаарыг 5.5, 5.6 болгон тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.