huuli-nemelt
Шударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-112
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12.1. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Хянан зохицуулах алба” гэх/ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг нь шалган дүнг мэдээлэх чиг үүрэг болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн чиг үүргийнхээ дагуу гэснийг хассугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.