huuli-nemelt
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-113
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 71 дүгээр зүйл нэмсүгэй:
¶71 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл ¶71.1. Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
¶71.2. Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн зөвшөөрөл гэсний өмнө тусгай гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “холбогдох” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн харилцаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12-21 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана гэснийг харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна гэж, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай гэснийг энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасан байгууллагатай гэж, мөн зүйлийн 8.6 дахь хэсгийн Импортын зөвшөөрлийн бичигт гэснийг Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлд гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн төрийн захиргааны холбогдох төв гэснийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 16¹ дүгээр зүйлийн 16¹.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 16¹.2-т заасан” гэснийг “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, худалдах” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн төрийн захиргааны холбогдох төв байгууллагын гэснийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 16¹ дүгээр зүйлийн 16¹.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.