huuli-nemelt
Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-115
Эрчим хүчний тухай хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:
¶61 дүгээр зүйл.Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх ¶61.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶61.1.1. эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаархи төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;
¶61.1.2. эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
¶61.1.3. эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
¶61.1.4. уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
¶61.1.5. эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.