huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-118
Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, мөн зүйлийн 19.2, 19.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4 дэх хэсэг, мөн зүйлийн 27.6.8 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6, 47.8 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газрын гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газрын гэснийг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.