Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-123

1 дугаар зүйл.

Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтын Улсын татварын ерөнхий газарт гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, мөн хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 7 дахь хэсгийн Улсын татварын ерөнхий газар гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.