huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-125
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газрын гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж, мөн зүйлийн 6.12 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын Үндэсний татварын ерөнхий газар гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, мөн зүйлийн 15.1.2, 15.1.3 дахь заалтын Үндэсний татварын ерөнхий газарт гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.