huuli-nemelt
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-02-01, Улаанбаатар08-ne-17
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-гийн үйлдэл гэсний дараа ,эс үйлдэхүйг гэж нэмсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн гарчиг Хэрэг бүртгэлт явуулах байгууллага гэснийг Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага гэж, 26.2-ын Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч гэснийг Авлигатай тэмцэх газар гэж, 26.3-ын Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч гэснийг Цагдаагийн байгууллага нь гэж, 208.1.1-ийн 24.1.4-д гэснийг 24.1.6-д гэж, 215.2.2-ын тусгай харьяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт болон гэснийг хүндэвтэр, гэж, 343.1-ийн магадлал гаргасан гэснийг анхан шатны гэж, 344.1-ийн давж заалдах гэснийг анхан гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215.2.1-ийн болон мөрдөн байцаалтын тусгай харьяалалтайгаас бусад хүндэвтэр гэснийг хассугай.