Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-06, Улаанбаатар08-ne-26

1 дугаар зүйл.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, 11.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

9.1.

Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

2/

11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

11.1.

Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.