Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-06, Улаанбаатар08-ne-28

1 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.5 дахь хэсгийн цагдаа, тагнуул, гэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай: 1/ 45 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:

45.5.

Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас ерөнхий менежерт санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.

45.6.

Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.

3 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-ийн 3-5 хүний гэснийг нэг хүний гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 21.2-ын төрийн албаны төв байгууллагаас энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж санал болгосон, гэсэн хэсгийг хассугай.

5 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.8 дахь заалт, 45.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.