Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалсан Өвчний Тэтгэвэр, Тэтгэмж, Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалсан Өвчний Тэтгэвэр, Тэтгэмж, Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалсан Өвчний Тэтгэвэр, Тэтгэмж, Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-08, Улаанбаатар08-ne-33

1 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 7 дахь заалт:

7/

үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал.

2/

17¹ дугаар зүйл:

17¹ дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ: 1/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт; 2/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сурталчилгаа.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний зардлын хэмжээ, санхүүжүүлэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зардлыг гэсний дараа галт тэрэг, автомашины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн мэргэжлийн ажилтныг гэснийг мэргэжлийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн жагсаалтыг эрүүл мэндийн гэснийг жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын, 11 дүгээр зүйлийн хөлснөөс гэснийг хөлс, түүнтэй адилтгах орлогоос, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хөдөлмөрийн хөлсний гэснийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй гэснийг эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвлөгөөний шийдвэр гаргах боломжгүй, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 гэснийг 3 гэж тус тус өөрчилсүгэй.