Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-16, Улаанбаатар08-ne-36

1 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн улсын тусгай тэтгэвэр гэснийг төрөөс олгох нэмэгдэл гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.