Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-20, Улаанбаатар08-ne-41

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурал 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.1.1-ийн ”Монгол Улсын Гаалийн тарифын тухай” гэснийг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” гэж, мөн хуулийн 16.2.3-ын Улсын гаалийн ерөнхий газар гэснийг Гаалийн удирдах төв байгууллага гэж, мөн хуулийн “ 16.3-ын Улсын гаалийн ерөнхий газрын гэснийг гаалийн удирдах төв байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиуд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.